Дуучин, улстөрч М.Нара буюу Мөнхтөрийн Нарантуяа фэйсбүүкт хамгийн олон дагагчтай фэйсбүүк од. Илэн далангүй яриа, нээлттэй зан, хөөрхөн ааш нь сошиалд олон дагагчтай болох нь нөлөөлсөн биз ээ. Хувийн амьдрал, зовлон жаргалаа ч ний нуугүй хүүрнэдэг М.Нарагийн ганц хүү Бунжааг фэнүүд нь андахгүй. Ганц бие ээжийн үлгэр жишээ болдог М.Нара өнгөрсөн эх үрсийн баярын өмнөхөн хүүгийнхээ аав Батцацралтай “дайн зарласан”. Эмэгтэй хүнтэй дайтах буруу, ялсан ч ялагдсан ч шившиг гэдгийг Батцацрал харуулсан. Тэр тусмаа өөртэйгээ усны дусал шиг адилхан хүүгээ үгүйсгэж, эр хүний хувьд жудаггүй болохоо харуулж, нэр төрөө сэвтээсэн юм. Хүүгийнхээ аавыг М.Нара уучилсан бололтой.
Сүүлийн үед М.Нараг АН-ын ирээдүйтэй залуу улстөрчдийн нэг М.Чимэддоржтой болзох болсон гэсэн. Гэтэл хосуудын хайрын романс нэгэнт дуусжээ. М.Нара нэг үе хайртай байсан М.Чимэддоржийн тухай “Би жирэмсэн болсон байсан. Баярлаад хэлтэл “Чи бид хоёр хүүхэдтэй болно гэж яриагүй биз дээ. Би хүүхэдтэй хүн. Тэгээд ч гадуур чамайг ярьдаг. Хүүхдээ битгий төрүүл, чамаар хүүхдээ төрүүлэхгүй” гэж хэлсэн нь М.Нараг гомдоожээ. Дотроо хадгалсан эмзэг асуудлаа М.Нара саяхан VIP өрөө нэвтрүүлэгт орохдоо ярьжээ.
