Сүүлийн үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр барцадтай байж, хүн амины хэрэгт нэр холбогдон, нэлээн дайралтад өртлөө. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд түр амсхийлээ. Гэвч сэтгэл санаагаар унасангүй, хоёр охиныхоо ээж Б.Мандухайгаас салж, загвар өмсөгч Э.Номин гэдэг бүсгүйтэй албан ёсоор гэрлэлтээ батлууллаа. Э.Номин нь Н.Номтойбаяртай нэг жил гаруй болзсон “Мөөм” хочтой Б.Мөнхзулын үеэл гэнэ. Номтойбаяраас 15-16 насаар дүү бүсгүй Э.Номин нь хүү төрүүлж, Н.Номтойбаярыг дахин аав болголоо. Харин нас 40 гарсан Н.Номтойбаяр томоожоогүй юм уу, эсвэл шинэхэн эхнэрийн хар уу, Н.Номтойбаярыг загвар өмсөгч Т.Ундармаатай хардан нэг шөнө нойргүй хонов бололтой. Анх удаа гэрлэсэн залуухан бүсгүй, тэгээд ч нялх хүүхэдтэй болохоор “стресс”-тсэн” ч байж магадгүй.
