Хууль зөрчиж, Сэлбэ голыг устгаж байна уу?
Хууль зөрчиж, Сэлбэ голыг устгаж байна уу?
Энэ юу болж байна вэ? Усны тухай хуулийн 22.1-р зүйлд усны онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон байгаа. Голын татам болон эргээс 50 метрийн зай дотор голын онцгой хамгаалалтын бүс. Энэ хамгаалалтын бүсэд юу хийж болохгүйг хуульд маш тодорхой заасан байгааг дор зургаар харуулж байна. Цооног өрөмдөх байтугай, өрмийн хүнд даацын машин орохыг, барилгын ямар ч төрлийн ажил эрхлэхийг, тэр ч бүү хэл мал угаахыг хүртэл хориглосон байгаа.
Тэгвэл зураг дээр буй энэ хууль зөрчсөн үйлдэл яах вэ? Дайны үед нэгдсэн байдлаар фронт нээн довтолж буйн адилаар Сэлбэ гол руу маань өргөн фронтоор дайраад эхэлжээ. (хэн?) Одоогоор Арслантай гүүрний дээр доор 2 газар л лав дайралтанд өртсөн болтой. Өөр хаана ийм зүйл болж буйг зургийг нь явуулаарай.
Бодвол хөрсний шинжилгээ, геодезийн судалгаа хийж байна гэх байх. 1-рт тэр ч хориотой, ийм судалгааг урсацын тохиргоо хийх УИХ-ын шийдвэр гаргаж байж л хийнэ. (Журамд зөвхөн усны хяналт шинжилгээ хийх тухай заасан нь ч хууль зөрчиж байгаа) 2. Орчин үед хөрсний шинжилгээ, судалгааг ийм хоцрогдсон аргаар бус хамаагүй хямд, хамаагүй боловсронгуй технологиор шийдэх бүрэн боломжтой. 3.Энэ хүнд даацын машин механизм голын голдрол бүү хэл авто зам руу орох нь хориотой. Голд машинаа угаасан хүнийг бид хэрхэн яаж торгодог билээ. Гэтэл энэ хүнд даацын машин механизм голыг сүйтгэж байна. Голыг сүйтгээд зогсохгүй хэдхэн жилийн өмнө Сэлбэ голоо хамгаалахаар хийсэн далан хаалт, тохижилтын журмаар хийсэн замыг сүйтгэж устгаж байна. 4.Сэлбэ гол дээр ийм хөрсний шинжилгээ геодезийн судалгаа хийх ямар ч шаардлагагүй, учир нь энэ өрөмдөөд байгаа газруудын чинь эргэн тойронд байшин бариад хөрсний усыг "зайлуулаад" өчнөөн жил болж байна. Тэр ажлыг өнөөдөр өрөм тавьж буй энэ компаниуд л хийсэн. Усыг нь ховх сорж "зайлуулж" зай завсаргүй байшингууд барьчихаад одоо өнгөрсөн хойно нь хөрсний шинжилгээ хийнэ гэж байхын оронд сүүлийн 30 жил Сэлбэ голын эрэг дээр байшин барилга барьсан компаниуд, тэр ажилд нь оролцсон усны асуудлыг нь "шийдсэн" гэх компаниудаас хуульд заасан бүрдүүлэх ёстой цооногийн техникийн үзүүлэлтүүдийг авахад л хангалттай.
Энэ Сэлбэ гэдэг бяцхан ямар буруутай болоод, ямар гэм хийсэн болоод ингэж Монголчуудын, Улаанбаатарчуудын үзэл ядалтанд өртөж, яагаад хүчээр дайрч устгах гээд байгаа юм бэ? Энэ голын хөвөөн дээр хүү чинь охин чинь, эхнэр чинь, ах чинь, дүү чинь төрөөгүй юу? энэ голын хөвөөн дээр өвөг дээдэс чинь эцсийн амьсгаагаа татаагүй юу?
Энэ шидмэс шиг бяцхан гол ширгэчихвэл Улаанбаатар дуусна гэдгийг ойлгохгүй байна уу? Энэ гол ширгэчихвэл тэр их хөрөнгө, байшин сав, шилэн цамхаг орд харш, зам талбай чинь бүгд хэнд ч хэрэггүй хог новш болно, үр хүүхэд чинь амьдрах аргагүй болно гэж ойлгохгүй байна уу?
Сүүлийн сар орчим хугацаанд Сэлбэ голын урсац мэдэгдэхүйц багасаад байгаа, голын эх орчимд усны хэрэглээ өндөр болж байгаагаас болж байгаа байх, тэрэн дээр нь нэмээд ийм зүйлс хийгээд байвал Сэлбэ гол нэг л өглөө нүд анина. (магадгүй 9 сарын 1-нд) Тэр үед хэнийг буруутгах вэ? Энэ өрмийн машиныг уу? энэ өрөмдөж буй ажилчдыг уу? эсвэл муу амалсан намайг уу???
Сэлбэ гол ширгэх ёсгүй, Монголын хууль хэрэгжих ёстой.
З.Батбаяр
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
PharmCer
2 жилийн өмнө
178.159.37.142
pet meds without vet prescription canada: <a href=" https://canadapharmcertified.pro/# ">best canadian pharmacy online</a> canadian pharmacy com
canadian 24 hour pharmacy https://canadapharmcertified.pro/# - trustworthy canadian pharmacy
EdDrugs
2 жилийн өмнө
178.159.37.142
men's ed pills: <a href=" https://edpill.pro/# ">top ed drugs</a> best ed drugs
Sildenafil
2 жилийн өмнө
178.159.37.142
buy sildenafil generic online: <a href=" https://sildenafilpills.pro/# ">online sildenafil usa</a> sildenafil for sale
Petr Buzek
2 жилийн өмнө
105.112.188.99
Танд хувийн болон бизнесийн зээл хэрэгтэй юу? Та урьдчилсан шалгуурт тэнцсэн эсэхээ олж мэдээрэй. Бидэнтэй ::::::petrbuzekloanfirm@gmail.com хаягаар холбогдоно уу
Яг одоо Whatsapp: +639773415435
Karl
1 сарын өмнө
16.62.63.206
How Marv Web Can Assist in Cryptocurrency Recovery
The recovery of cryptocurrencies has been revolutionized by MARV Web. They are incredibly quick and effective, making sure that every procedure goes without a hitch. Their customer support is always accessible and friendly, and their service is unmatched in terms of dependability. I've never felt more confident or comfortable about my ability to properly recover my cryptocurrency holdings. Because of their exceptional quickness, dependability, and effectiveness in bitcoin recovery, MARV Web stands out in the industry and is highly recommended!
They can be reached at:
Email address: marv.web@mail.com
WhatsApp;+601126730582
Web;https://marvweb9.wixsite.com/marv-web-crypto-expe
Төстэй мэдээ
