
Монголын ипотекийн корпораци /МИК/-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар чөлөөлөгдөж, түүний оронд эдийн засагч Ч.Хашчулуун томилогджээ. МИК-ийн ТУЗ хуралдаж, М.Мөнхбаатарыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, түүний оронд эдийн засагч Ч.Хашчулууныг томилсон байна.
Эдийн засагч Ч.Хашчулуун 1966 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн, Москвагийн Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн факультетыг 1989 онд, МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд эдийн засгийн онолын багшаар ажилласан. 1992-1994 онд Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд аспирантурт судлаач оюутнаар 2 жил мэргэжил дээшлүүлсэн, 1994-1996 Япон Улсын Йокохама хотын Их Сургуульд “Хөгжиж буй орон дах инфляци ба валютын ханшийн макроэдийн засгийн загвар” сэдвээр магистрийн зэргийг хамгаалж, 1996 оноос Токиогийн Кейо Их Сургуульд эдийн засгийн онолын чиглэлээр докторантурт суралцаж, 2003 онд “Жижиг нээлттэй эдийн засаг дах гадаад худалдааны либералчлал ба аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт” сэдвээр докторын зэргийг хамгаалж, 2004-2009 оноос МУИС-ийн ЭЗС-ийн захирлаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр 2007 онд Эйзенхауэр сангийн шугамаар АНУ-д уригдаж судалгаа, Эдийн засгийн бодлого боловсруулалтын чиглэлээр 2005-2007 онд Монгол Улсын мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын ажлын бүлэгт, 2007-2008 оноос хойш Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бодлогын зөвлөл, Еренхийлөгчийн дэргэдэх эдийн засагч нарын зөвлөлийн гишүүн, 2009-2012 оноос Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, 2010-2011 онуудад Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн анхны төслийг боловсруулах, Концессийн, Инноваций хууль, Хөгжлийн банкны хууль, Төсвийн хуулийн зарим хэсгийг боловсруулж батлуулах ажлыг удирдаж байсан.
МИК нь Хөгжлийн банкнаас гадна бусад арилжааны банкуудын хамтран хувь эзэмшдэг ХХК юм.