alim.mn | 2025.05.16
Б.Чойжилсүрэнгийн зөв үү?

Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах “Маршал таун” хотхоны оршин суугчдад олон жил гарц, орцны асуудал тулгарсаар иржээ. Тус хотхны гарц, орцны дутмаг байдлаас үүдэн эд ачааллын цагт түгжрэл үүсэх цаашлаад хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэх зэрэгт заавал хотхоноо бүтэн тойрох шаардлага үүсдэг. Түүнчлэн гэнэтийн осол аваар болон галын аюулын нөхцөлд тусламж үзүүлэх бололцоогүй байгаа аж. Мөн анхны ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар хойд талын зам руу харсан хоёр гарц орцыг хийхээр ажлын зурган дээр төлөвлөсөн боловч өнөөдрийг хүртэл хаалттай байсан юм. Иймд тус хотхоны 2000 гаруй өрхийн 5000 орчим оршин суугчид 2017 оноос хойш ерөнхий төлөвлөгөөнд тусгасан зургийн дагуу гарц орцыг нээж өгөх хүсэлтийг нийслэлд удаа дараа тавьжээ.

  Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ гарсан шийдвэрийг гүйцэлдүүлэхээр ирсэн боловч эсэргүүцэлтэй тулгарчээ. Учир нь “Хурд” группын барилга дээр ажиллаж байсан ажилчид уг гарц, орцны ажлыг эсэргүүцсэн зогссон байна. Энэ нь тус гарц, орцыг нээснээр “Хурд” группын тавьсан замаар явах учир гэсэн боловч нотлох бичиг баримт  үзүүлээгүй байна. Орон сууцны хорооллыг замгүй төлөвлөлтгүй барилга барьсан "Эко констракшн"-ы Нямдаваатайгийн буруу гэж иргэд хэлж байна.  Хүннү-2222 хорооллын оршин суугчид орчинтой нь хамт замын нэмэгдэлтэй нь хамт худалдан авалт хийсэн. Харин "Эко" компанийн зүгээс хамтарч зам барина гэсэн боловч бариагүй "Хурд" группыг хуурсан хэмээн яригдаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ