alim.mn | 2025.05.16
“LVMH” компанийн борлуулалт оны эхний улиралд өсөж, 19.5 тэрбум ам.доллар болжээ

“Louis Vuitton”, “Dior” зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг “LVMH” компанийн борлуулалт оны эхний улиралд 23 хувиар өсөж, 19.5 тэрбум ам.доллар болсон байна.

ОХУ Украины асуудал болон БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор зарим хотдоо хөл хорио тогтоосон ч “LVMH”-ийн борлуулалт өсжээ.

Харин АНУ-д орлого нь 26 хувиар, Европт 45 хувиар өссөн бол Азид найман хувиар өсжээ. Үүнд Япон дахь борлуулалтыг оруулаагүй байна.

Хэдийгээр борлуулалт нь өссөн дүнтэй ч COVID-19-ийн халдварын улмаас БНХАУ-д тогтоосон хөл хорио тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний эрэлтэд сөргөөр нөлөөлсөөр байгаа гэдгийг хэлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ