Хөгжлийн банк 570, 200 маркийн машинуудаа дуудлага худалдаагаар зарна

Засгийн газрын 2022 оны Дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрээр Олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж ажиллах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Хөгжлийн банк хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд туулах чадвар сайтай албаны автомашин хэрэглэхгүй байх, улмаар банкны эзэмшлийн автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, холбогдох ашиглалтын урсгал зардлуудыг хэмнэх шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ