alim.mn | 2025.05.16
Хаднаас буух боломжгүй иргэнийг 150 богийн хамт хадан хясаанаас буулгав

Ховд аймаг, Мөнххайрхан сум. Алаг багийн “Хар дав” гэдэг газар малчин Э, 150 бог малыг хаднаас буулгах боломжгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан байна. Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 150 км замыг туулан 15:15 цагт очиход малчин Э 150 бог малаа 30 метр орчим өндөр хаднаас буулгах боломжгүй байсныг 02:30 цаг ажиллан буулгажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ