Маргааш цэргийн баярын өдөр төв талбай дээр 2000 шил архи асгана

Монголын Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн архидалттай тэмцэх санаачлагад нэгдэж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлж буйгаа зарласан. Ингэхдээ, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “архи бол идээний дээж биш, татгалзая” хэмээн хоёр шил архи асгасан билээ.
Тодруулбал,
Нэгдүгээрт, Баасан гараг бүр спорт заалыг үнэгүй болгох
Хоёрдугаарт, архины шилэн дээр анхааруулга наах
Гуравдугаарт, баяр болгоныг архигүй тэмдэглэе гэдэг уриалгыг гаргах.
Дөрөвдүгээрт, Цагаан захтан гэж яриад байгаа хүмүүсийн архидалттай тэмцэх
Тавдугаарт, аж ахуйн нэгжүүдэд архидалтын эсрэг сургалт зохион байгуулах
Зургаадугаарт, бусдыг архиар шахахгүй байх соёлыг дэлгэрүүлнэ гэсэн юм.
Тэгвэл маргааш буюу энэ сарын 18-ны “Эр цэргийн баярын өдөр” Сүхбаатарын талбайд 2000 жил архи асгахаар болсон байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ