МАСЛЕНИЦА БАЯРТ ИРСЭН ЗОЧДООС ХОЁР АЗТАН ТӨЛГӨН ХОНИНЫ ЭЗЭН БОЛНО

Оросын ард түмний өвлийг үдэж хаврыг угтдаг “Масленица” буюу Шар тосны баярыг энэ жил Улаанбаатар дахь Русский Дом энэ Ням гараг буюу гуравдугаар сарын 6-ны 11.00-16.00 гаднах талбайнаа тэмдэглэнэ. Энэ баяр нь хавар эхэлсний баяр бөгөөд удаан үргэлжилсэн оросын өвлийг баяр хөөртэйгээр үддэг байна. Дээр үед Шар тосны баярын өдрүүдэд хот тосгодын төв гудамжуудад өргөн зугаалга болдог байжээ. Гудамжуудаар сүрэлээр хийсэн мануухай барьж явдаг байсан байна. Энэ мануухайгаар өвлийг дүрсэлдэг байжээ. Шар тосны баярын сүүлийн өдөр хавар айлчлан ирсийг зарлан тунхаглаж мануухайг ёслол төгөлдөр шатаадаг юм.









Лавлах утас:



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ