alim.mn | 2025.05.14
Халдвар тээгч францтай иргэнтэй 1-р хавьталтай 100 монгол хүнийг тогтоож тусгаарлажээ

Энэ сарын 2-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн коронавирусын халдвартай байжээ. Албаныхан онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт халдвар тээгчтэй нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож бна. Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Халдвар тээгч франц иргэн нь  57 настай. Нутагтаа харьж 10 гаруй хоноод 3-р сарын 2-нд буцаж ирсэн. Ирсэн даруйд нь гэртээ 14 хоног тусгаарлахыг сануулсан. Шинж тэмдэг илэрснээс хойш 1-р хавьтлын 100 монгол хүнийг цагдаа, тагнуул тогтоож яаралтай тусгаарласан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголхүз
5 жилийн өмнө
192.82.75.8
Халдвар гарсан Германаас ДЭМБ-ын зөвлөх авна гэж ямар хүн санаачилваа.Авч болохгүй гээд хэлчих мэргэжлийн хүн байсангүй юу.Үүнд хариу шаардаж байна.Аль Нямхүү чи шудрагаар хариулаад өг.
Төстэй мэдээ