
"Эрдэнэт Медипас" эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалыг цуцлахаар болжээ. Энэ тухай Шадар сайд С.Амарсайхан 12:00 цагт мэдээлэл хийхээр болсон байна.
Эргэн сануулахад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд "Эрдэнэт медикал” төв эмнэлгийг байгуулж, улмаар хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлсэн байдаг.
Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үед зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг болгож байсан юм.
Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үeд зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр холбогдох албаныханд даалгалаа.