alim.mn | 2025.05.17
Их Британийн хатан хааны 61 настай хүү, хунтайж Эндрью хүчингийн хэргээ 16 ам доллароор тохиролцон хаажээ

Их Британийн хатан хааны 61 настай хүү, хунтайж Эндрью өөрийг нь хүчингийн хэрэгт буруутгасан эмэгтэйтэй 16 сая ам.доллароор тохиролцсон тухай мэдээ The Daily Telegraph сонинд гарчээ. 2000 онд 17 настайдаа хунтайжид гурван удаа хүчиндүүлсэн гэж АНУ-ын иргэн Виржиня Робертс Жуффре өнгөрсөн онд Эндрьюгийн эсрэг шүүхэд гомдол гаргасан.

Алдартнуудад залуу охидыг зуучилдаг байсан Нью-Йоркийн санхүүч Жэффри Эпштайныг шалгах явцад хунтайжтай холбоотой хэрэг ил болсон аж. Эпштайн шалгагдаж байх үедээ 2019 онд шоронд амиа егүүтгэсэн юм.

Хунтайж Эндрью өнгөрсөн хугацаанд өөрийгөө ямар ч буруугүйг удаа дараа илэрхийлж, бүр Жуффретэй уулзаж байснаа огт санахгүй байна гэж байжээ. Саяхан Букингэмийн ордон гэмт хэрэгт холбогдсон хунтайжийн хэргэм зэрэг, цэргийн цолыг нь хураасан. Хохирогч Жуффрегийн байгуулсан хүний наймаатай тэмцэх санд хунтайж тохиролцсон мөнгөө шилжүүлэхээр болжээ.

Тохиролцоо хийгдсэний дараа гаргасан мэдэгдэлдээ Эндрью талийгаач Эпштайнтай холбоотой байснаа хүлээн зөвшөөрч, үүндээ харамсал илэрхийлсэн ч өөрийнхөө буруутайг хүлээн зөвшөөрөөгүй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ