alim.mn | 2025.05.15
С.Төгс: Би Цэнгүүнтэй хамт байх дуртай болохоор байдаг

Охидыг хоол хийж, гэр цэвэрлэж сурахгүй бол хадамдаа гологдоно, нөхөртөө зодуулна ч гэсэн постыг харсан загвар өмсөгч С.Төгс "Ер нь бол яг суух ч алба байхгүй ш дээ.  Би л лав Цэнгүүнтэй хамт байх дуртай болохоор байдаг. Ёстой юм уу, шаардлагатай биш. Хоёр хүн тэгж сэтгэж байж эрүүл харилцаа бий болно" гэжээ. С.Төгс бага, өсвөр насаа Германд өнгөрүүлсэн европ хүмүүжилтэй. Түүний удам судар ч сонирхолтой. 

 Гэгээрлийн яамны сайдаар Эрхүүгээс ирсэн Эрдэнэбатхааныг томилсон. Сайд Эрдэнэбатхаан нь Ардын жүжигчин, төрийн шагналт зохиолч Э.Оюун гуайн аав. Э.Оюуны төрсөн дүү нь Э.Агваандорж гуай. Гуравдугаар цахилгаан станцын даргаар олон жил ажилласан Э.Агваандорж гуай иргэний хөдөлгөөний идэвхтэн, тэмцэгч А.Саруулын аав. Харин Иргэний танхимын ажилтан хатагтай А.Саруулын төрсөн ганц охин нь залуусын сайн мэдэх загвар өмсөгч С.Төгс.

Загвар өмсөгч С.Төгс С.Оюун гуай ээж, Эрдэнэбатхааны гэргий Цэцэгтэй их төстэй юм билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
64.119.29.146
Yostoi hooson tolgoitoi. kkk harahaar ineed hvreed bdag yum. Hen gelee Tugs gel vv
Төстэй мэдээ