alim.mn | 2025.05.17
УБТЗ-ын 261 дарга, нягтлан бодогчийг авлигын эсрэг сургалтад хамруулав

Авлигатай тэмцэх газраас “Улаанбаатар төмөр зам”-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, албан хаагчид, 84 салбар нэгжийн алба, хэлтсийн 261 дарга болон ерөнхий нягтлан бодогч нарт зориулсан "Авлигын эсрэг цахим сургалт"-ыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар "Авлигын шалтгаан нөхцөл", "Авлигын хор хөнөөл", "Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь", "Авлигын гэмт хэрэг: Эрүүгийн хуулийн онцлог зохицуулалт" зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгчээ.

Мөн анхаарбал зохих асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцов.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ