АНУ 3000 орчим цэргээ Украйныг хамгаалахаар илгээлээ

АНУ 3000 орчим цэргээ Украйныг хямралаас хамгаалахаар Румын руу илгээлээ. Цэргүүдийн очиж байгаа бааз нь баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах үүрэгтэй газар гэнэ.
Франц улс Румынд НАТО-гийн төлөөлөгчийн газрын тэргүүлэгч орон байхыг санал болгосон. Хоёрдугаар сарын дундуур болох НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын дараагийн хурлаар шийдвэрлэх бололтой.
АНУ-ын Төрийн департаментын зөвлөх Дерек Чоллет “НАТО-гийн хийж буй аливаа зүйлийг дэмжихийн тулд байлдааны бүлэг бий болгоно.” Оросын талд маш тодорхой хэлсэн: Украйнтай холбоотойгоор НАТО-гийн хүчин чадлыг зүүн жигүүрт илүү ихээр харуулах болно." гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ