alim.mn | 2025.05.18
Малаа хариулж яваад хаднаас бууж чадахгүй болсон малчныг буулгажээ

Малаа хариулж яваад хаднаас бууж чадахгүй болсон малчныг аюулгүй болгосон талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Ховд аймгийн Ховд сумын нутаг “Рашаант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км, сумын төвөөс урд зүгт 18 км/ нэг хүн хаднаас бууж чадахгүй, тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 7-ны 14:21 цагт ирсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиход малчин, 32 настай, эрэгтэйг 18 бог малын хамт 200 метр орчим өндөртэй хаданд хашигдаж буух боломжгүй болсон байжээ. Аврагчид нэг цаг 53 минут ажиллаж тухайн иргэнийг 18 бог малын хамт хаднаас аюулгүй буулгасан байна


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ