alim.mn | 2025.05.17
Авто засварын газарт гарсан галыг бүрэн унтраалаа

Баянбүрдийн тойргийн зүүн талд зам дагуу байрлах авто засварын газарт өнөөдөр гал гарч, тэр хавьд битүү өтгөн хар утаа олгойдож байв.

Галын дуудлага НОБГ-т 13.30 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн гал түймэртэй тэмцэх 10 дугаар ангийн 1, 2 дугаар 20 орчим алба хаагч гурван автомашинтайгаар ажиллаж, галын тархалтыг зогсоожээ.  Гал гарсан авто угаалга, завсарын газрын барилга сендвичин  барилга байжээ. Одоогоор хоёр автомашин, нэг мотоцикл шатсан аж. Цагдаагийн байгууллага болон шинжээчид гал түймэр гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ