alim.mn | 2025.05.17
Лукашенко: Өрнөд 6 тэрбум доллароор манай эх орныг устгах гэж оролдсон

Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийн ард түмэн, Үндэсний чуулгандаа хандаж үг хэлжээ. “Эрх чөлөөт Белорусс орныг өрнөдийн геостратегичид өнгөт хувьсгалын тусламжтай сүйрүүлэх гэж оролдсон билээ. Тэд үүнд 6 тэрбум гаруй долларыг зарцуулсан, тэгээд биднийг нэгмөсөн үгүй хийхийг хүссэн. Энэ мөнгөө тэд боловсролын янз бүрийн хөтөлбөр, семинараар дамжуулан өгч “ардчиллын үнэт зүйлс” гэж нэрлэсэн үзэл суртлаа нялзаах гэж оролдож байсан юм.... Манай сөрөг хүчний зарим нөхөд улс орноо НАТО-д элсүүлэхээр төлөвлөж байлаа, гэтэл энэ нь үнэн хэрэгтээ тэдний пуужингууд Смоленскт байрлана гэсэн үг. 2020 оны жагсаал цуглааны бэлтгэл хэд хэдэн чиглэлээр өрнөснийг бид олж тогтоолоо. Өрнөд манай белоруссчуудын тархийг угааж үзэл суртлаа сурталчлан “Европын нийтлэг үнэт зүйлс”-ийг амласан, түүнчлэн санхүүжүүлэлт өгч байсан юм. Харин манай өндөр албан тушаалтнууд үүнийг дутуу үнэлсэн” гэж Белорусын төрийн тэргүүн Лукашенко мэдэгдлээ. Тэрбээр мөн болзошгүй дайны тухай ярив.
Ерөнхийлөгч Лукашенко “Бид дайнд дургүй, хэрхэвч дайныг зөвшөөрөхгүй. Дайн дажин гэдэг бол муу муухай, аймшигтай зүйл. Гэхдээ дараах 2 тохиолдолд дайн дэгдвэл бид гар бие оролцох болно. Нэгт, хэрэв манай эх орон Белоруссын эсрэг шууд түрэмгийлэл үйлдэж дайн дэгдээвэл бид тулалдана. Хоёрт, хэрэв манай холбоотон Орос руу халдвал Белорусь шууд холбоотнуудын гэрээний хүрээнд дайнд оролцох юм. .....Польшийн хилийн цэргүүд олон зуун, олон мянган цагаачдыг буудаж хөнөөж ой модонд булчихсан. Тэд хүмүүсийг авлаж байна.... Гэтэл тэдгээр цагаач зүгээр илүү сайхан амьдралыг хүсч очсон ш дээ. Харин манай орон энэхүү цагаачлалын хямралын үеэр хүнлэг, энэрэнгүй сэтгэлээр тэдэнд хандаж тусалсан билээ. Яагаад энэ хүмүүс дүрвэж цагаачлах болов? Энэ бол бумеранг, энэ бол Ойрхи Дорнод, Азийн орнуудад үйлдсэн Өрнөдийн алхам үйлдлийн хариу. Иймээс ямар ч өндөр хашаа байсан дүрвэгчид, цагаачдын урсгалыг барьж тогтоож чадахгүй. Харин манай Белорусь бол зүгээр л тэдний замдаа хоноглох цэг” хэмээжээ. 

 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ