
Өмнөговь аймгийн цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлыг үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд жил бүр Цогтцэций сумын Цэций уул орчмын орон нутгийн тусгай хамгаалалттай газрын зэрлэг амьтдын амьдрах, нутаглах таатай нөхцлийг бүрдүүлэх, тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор амьтадын бэлчээр нутгаар өвс, тэжээл байршуулах, мөс тараах, булгийн эх ундрагыг хамгаалах, зэрлэг амьтадад зориулсан автомат өргүүр бүхий уст цэг байгуулж био техникийн ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Мөн тухай бүс нутагт хяналтын камер байрлуулах, малчдыг ажиллуулж зэрлэг амьтадын талаарх тандалт судалгаа хийж байгаа бөгөөд 2020-2022 оны байдлаар Цэций ууланд зэрлэг амьтдын тандалтын 3 камерын бичлэг, фото зураг, малчдын бүртгэл судалгаагаар янгир, угалз, аргаль, хонь, хар сүүлт зэрэг амьтад бүртгэгдсэн байна.
Эдгээр ажлын үр дүнд амьтад өсөж үржих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ тоо толгой, төрөл зүйлийн бүртгэл, мэдээлийн санг бий болгон ажиллаж байна.