alim.mn | 2025.05.18
Амгалан ДЦС-ын гэмтлийг 02 цаг гэхэд засна
"АМГАЛАН" дулааны станцад хүчдэлийн хэлбэлзэл үүсч үйл ажиллагаанд гэмтэл учирсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн зарим хороодод хүрэх дулаанд доголдол үүссэн. Үүнтэй холбогдуулан дулааны шугам сүлжээний инженер, мэргэжлийн ажилтан, алба хаагчид засварын ажлыг хийсээр байна. Доголдол, гэмтлийг засахаар газар дээр нь ажиллаж буй мэргэжилтнүүдийн хэлснээр засварын ажлыг шөнийн 02:00 цаг гэхэд дуусгаж, дулаан түгээх байдал хэвийн горимд орно гэж мэдээллээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ