
МАН-ын гишүүн, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй "Бээжин-2022" өвлийн олимпод Монголын багийг ахалж явна. Улстөрч Ц.Сандуй Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбоог удирдддаг. Багийн ахлагч тэрбээр өвлийн олимпод оролцох баг тамирчдад наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлийг гардуулан өгчээ.
Цаначид “Скай Ресорт”-т бэлтгэлээ базааж буй бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс хувцас гардуулан өгөх ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулсан гэнэ. Олимпод оролцох Монголын багийн хувцсыг үндэсний үйлдвэрлэгч "Michel & Amazonka" компани урласан билээ. Монголын олимпийн баг ирэх Даваа гаригт Бээжинг зорих нь. "Бээжин-2022" өвлийн олимп ирэх хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно. Манай тамирчид гүйлтийн цанын төрөлд оролцохоос гадна паралимпод цанын тамирчин Б.Ганболд оролцоно.
