ГССҮТ-ийн эмч нар улаан бүсэд мэс засал хийлээ

Цар тахлын энэ үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд мэс засал хийлээ. Ковидын халдвараар оношлогдсон эмнэлэгт хэвтэж буй өвчтөнд цээжний олон хавирганы хугарлыг ил аргаар эвлүүлж, хавирганы ган ялтсаар бэхлэх мэс заслыг амжилттай хийжээ.
Энэ мэс засалд Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг хавсарсан гэмтлийн тасгийн зөвлөх эмч, Ц.Цэнд-Очир, тасгийн эрхлэгч П.Баярсайхан, олгох эмч Н.Эрхэмбаяр, , мэдээгүйжүүлгийн эмч О.Гантогтох, мэс заслын сувилагч Б.Бямбацэцэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Г.Борхүүхэн, асрагч Ц.Цэрэндулам нар хамтран үзүүлсэн байна. Өргөсөн тангарагтаа үнэнч, Улаан бүсэд ажилласан баг хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ