alim.mn | 2025.05.18
Коронавирүстэй 2000 амьтныг устгахаар шийджээ
Хонконг дахь амьтны дэлгүүрийн 1 ажилтнаас коронавирүс илэрсний дараа Хятадын эрх баригчид олон мянган амьтныг устгахаар шийджээ. Дэлгүүрийн худалдагч "COVID-19"-ийг тус газраар үйлчлүүлсэн нэг бүсгүй бас коронавирүсийн халдвар авсан нь тогтоогджээ. Иймээс малын эмч нар энэ амьтны дэлгүүрт зарагдаж байгаа амьтдыг шалгахаар шийдсэн аж. Ялангуяа мэрэгч амьтдыг маш нарийн шалгажээ. Молтогчин туулай, шиншилла, үхэр зусаг зэрэг амьтнаас дээж авч шалгахад 11 үхэр зусаг коронавирүсийн халдвартай болох нь илрэв. Тэд бүгд дельта хувилбараар өвчилсөн байжээ. Эрх баригчид эдгээр мэрэгчийг  бүгдийг устгахаа мэдэгдсэн юм. Нийт 2000 гаруй үхэр зусаг.
 Хонконг хотын Хөдөө аж ахуй, загас агнуур, байгаль орчныг хамгаалах албаны захирал Лян Сю Фэй “Эдгээр амьтантай холбоотой эрсдэлийг бид үнэлж үзлээ, гэтэл маш өндөр гарсан. Иймээс олон нийтийн эрүүл мэндийн төлөө эдгээр үхэр зусгийг үүрд нойрсуулах шийдвэр гаргасан. Энэ бол үхэр зусгаас анх удаа коронавирүс илэрсэн тохиолдол, энд бид лабораторийн туршилтын үед халдварлуулсан тохиолдлыг тооцоогүй" гэж хэлснийг “South China Morning Post” сонинд нийтэлжээ. Хотын эрх баригчид мөн оршин суугчдад хандан уриалга гаргаж "12-р сарын сүүлээр энэ амьтны дэлгүүрээс худалдан авсан амьтдаа нэн яаралтай буцааж өгөх буюу коронавирүсийн тест хийлгэх ёстой" хэмээн сэрэмжлүүллээ. Эрх баригчид коронавирүс илэрсэн дэлгүүрээс гадна өөр 34 дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоожээ. 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ