alim.mn | 2025.05.18
Хүнсний дэмжлэг авдаг иргэдийн тоо 74 мянгаар буурчээ

Улсын хэмжээнд 2021 онд 2.4 сая хүн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан нь өмнөх оноос 93 000 хүнээр буурсан байна. Энэ бууралтад ахмад настанд үзүүлдэг нэмэгдэл хөнгөлөлтөд хамрагдсан хүний тоо 110.8 мянгаар, хүнс тэжээлийн дэмжлэг авдаг иргэдийн тоо 74.7 мянгаар буурсан нь нөлөөлжээ. Нийт халамж авагчдын 49.6 хувь нь хүүхдийн мөнгө авагчид хүүхдүүд байна. Засгийн газраас халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хоёр их наяд төгрөг зарцуулж, 2019 оноос 2.9 дахин, 2020 оноос 389.9 тэрбум буюу 24.6 хувиар өссөн байна. Энэ өсөлт хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосонтой холбоотой аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ