alim.mn | 2025.05.18
Нийслэлийн хэмжээнд 1 сарын 10-16-ны өдөр 35 гал түймэр гарч, нэг хүн нас барлаа

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны 3, нийт 38 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна.


Дээрх хугацаанд гал түймрээс тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс нэг иргэнийг гаргаж ажиллалаа.

Харин гал түймэрт өртөж нас барсан иргэнийг Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ