
“Хайраар Дэлхийг Гэрэлтүүлцгээе” дэлхий даяар өрнөж буй аяны хүрээнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС)-ийн гишүүд зорилтот бүлгийн иргэдийн амьжиргаанд тус болох зорилгоор 1000 ширхэг хүнс, ахуйн багц бэлтгэн тараалаа.
Хил гааль хаасан, ажил орлого нь хумигдсан энэ амаргүй цаг үед өрх толгойлсон ээж нар, олон хүүхэдтэй гэр бүл, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бэлдсэн энэхүү хүнс ахуйн багцынхаа түгээлтийг ЕХХҮГСүм нь Улаан Загалмай Нийгэмлэг, Юнисеф, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Холбоо, Түгээмэл Хөгжил Төв, Монголын Дауны Холбоо, Мусульманы Нийгэмлэг, Зүүн Хүрээ Хийд, Католик сүмийн Ватиканы Төлөөлөгчийн Газар, УИХ-ын зарим гишүүдийн ажлын алба, аймаг, дүүрэг, баг, хороо зэрэг Төрийн, ТББ, Олон Улсын болон бусад Шашны байгууллагуудтай хамтран Монгол Улсын өнцөг булан бүрд амьдрах зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүргэсээр байна. Өнгөрсөн жил ЕХХҮГСүмийн гишүүд 700 айлд хүнсний багц хүргэжээ.

