
"Майкрософт" компани ажлын байран дахь бэлгийн дарамт, жендэрийн ялгаварлан гадуурхалт, тэр дундаа үүсгэн байгуулагч Билл Гейтсийн талаарх гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
"Майкрософт" компанийн удирдлагууд өнгөрсөэ 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, хувьцаа эзэмшигчдийн 78 хувь нь ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх гомдлыг шийдвэрлэхэд илүү анхаарал хандуулахаар шийдсэн байна. "Майкрософт" компанийн инженер эмэгтэй үүсгэн байгуулагч Билл Гейтстэй хэдэн жилийн турш бэлгийн харилцаатай байсан гэж захидалдаа бичжээ. Үүний дараа 2019 онд тус компанийн Удирдах зөвлөл хуулийн фирмтэй гэрээ байгуулж байсны дагуу дахин энэ хэрэг дээр хамтран ажиллахаар болсон байна. Тэрбумтан Гейтс 2020 онд ТУЗ-ийн гишүүнээсээ огцорсон, 20 гаруй жил ханилсан эхнэрээсээ салсан юм.