alim.mn | 2025.05.18
О.Содбилэг: Энэ өдөр манай гэр бүлийн хувьд хар өдөр

Нэгдүгээр сарын 14.

Энэ өдөр Монголын түүхэнд бөгөөд манай гэр бүлийн хувьд хар өдөр. 2001 оны 1 дүгээр сарын 14-нд миний хайртай аав Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг НҮБ-ийн болон хэвлэл мэдээллийн багийн хамт зуданд нэрвэгдсэн малчидтай газар дээр нь танилцаж олон улсын туслалцаа авах гэж яваад нисдэг тэрэгний аймшигт осолд орж багийн 8 сайхан хүний хамт бурхан болсон.

Ослын шалтгаан тодорхой тогтоогдоогүй бөгөөд онцгой байдлын үед УИХ-ын гишүүн болон НҮБ-ын өндөр албан тушаалтнууд явж байсан тусгай нислэгийг шүүх "аж ахуйн" нислэг гэж тодорхойлж нисэгчдэд бурууг нь тохож байсныг хохирогчид хүлээн зөвшөөрдөггүй.

12 жилийн хугацаа өнгөрсөн боловч Монголын ард түмэн миний аавын хийж явсан гэгээн үйлсийг нь үргэлж хүндэлж дурсаж явдагт би болон миний ээж, дүү, эхнэр ах дүү хаамаатнууд маань үргэлж талархаж явдаг шүү.

2013 оны 1 сарын 14


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дээгий
3 жилийн өмнө
202.126.89.150
Мундаг хүн байсан даа
Төстэй мэдээ