alim.mn | 2025.05.18
АНУ-д 2021 онд 301 цагдаа Ковид 19-ийн улмаас нас баржээ

АНУ-ын цагдаагийн алба хаагчдын нас барах гол шалтгаан нь 2021 оны хувьд Covid-19 байсан гэнэ. Энэ тухай Хууль сахиулагчдын дурсгалын үндэсний сангийн тайланд дурджээ. Өнгөрсөн онд холбооны, мужийн, орон нутгийн гээд нийт 458 цагдаа нас баржээ. Эндээс 301 албан хаагч Covid-19-ийн халдварласны улмаас нас барсан байна. Гэмт халдлагаар 84, галт зэвсэгт өртөж 61, зам тээврийн осолоор 11 алба хаагч тус тус амь үрэгджээ. Шалтгааныг зөв тодорхойлохын тулд нас барсан цагдаа нар албан үүргээ гүйцэтгэж явахдаа Covid-19-өөр өвчилсөн хүмүүстэй шууд хавьталд орсон эсэх, эсвэл албан бус байдлаар уг өвчнийг туссан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ