ӨЛГИЙЧҮҮДЭД ХААН ХЭРЭГГҮЙ ШҮҮ, БАУЫРЖАН АА!!!

Намайг хэн тоож, нохойг хэн саах вэ гэдэг үлгэрээр “Би бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний итгэлт хүн болсон” хэмээн эрүүл, согтуудаа аархаж, төрийн албан хаагчдаа зодож цохиж, агсам тавьж яваа Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд төрийн хууль үйлчлэх үү. Тэрбээр, энэ хугацаанд төрийн албыг тэр чигээр нь төрөл саднаараа дүүргэж, дураар дургин дунд чөмгөөрөө жиргэж байсан бол одоо багийн даргаар өөрийнхөө хамаатан саданг нам харгалзахгүй томилж байна, Ерөнхий сайд аа. Энэ эрүүл үзэгдэл мөн үү. Өөрийнхөө танил тал, ах дүүг оруулахын тулд бизнесийн квот нэрийдлээр 15 хүнийг ч нам руугаа шахаж байгаа сурагтай. Мөн намын хуралд оролцох төлөөлөгч нарын ахмад, залуучууд, оюутан, эмэгтэйчүүдийн квотыг хүртэл өөрөө сонгох болно гэж даналзжээ. Энэ хүнд төрийн хууль үйлчилмээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны хэлээд байсан хууль бустай тэмцэх ажил чинь яагаад Д.Бауыржан гэгч баруун аймагт эзэн суух мөрөөдөлтэй энэ хүнд үйлчлэхгүй байна вэ. Ард түмэн шударга ёс шаардаж байна. Өлгийчүүд хэн нэгнээр хаан тавих гэж Ардын намыг сонгоогүй. Авлигаас холдох гэж, ажилтай, орлоготой болох гэж сонгосон. Харин та бүхэн архичин, аархагч, ах дүүгээрээ төрийг эзлэгч увайгүй нэгийг аваад иржээ. Эсэргүүцэж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ