АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг шалгаж эхэллээ

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг шалгаж эхэлжээ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн оны нэгдүгээр сард Д.Нямхүү ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн билээ. Түүнийг ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг шамшигдуулж, компьютер томографын аппарат ХӨСҮТ-д өндөр үнэтэй худалдсан гэх зэрэг мэдээлэл гарч байсан юм.
Харин Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн барилгыг засварлах шаардлагатай талаар өмнө нь зөндөө ярьсан. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр гүтгэж, доромжилж байна. Тэр том хэмжээтэй, 20 гаруй байшинг засах мөнгийг шийдээд өгвөл хэн ч засчихна шүү дээ. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан байшинтай Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхэд хэчнээн тэрбум төгрөгөөр өнгөө засч байна. Би үнэхээр ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг идэж, уусан бол бариад шоронд хий” гэж байсан билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ