alim.mn | 2025.05.18
Эгийн голд халиа үүссэний улмаас 33 айл усанд автжээ

Хөвсгөл аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, Эрдэнэбулган сумын нутаг Эгийн голд халиа үүссэний улмаас арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус сумын 33 өрхийн байшин, гэр усанд автжээ.

Энэ талаарх дуудлагыг өчигдөр 10:30 цагт өгсөн байна. Энэ дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллажээ. Түүнчлэн шороон далан байгуулах ажлыг өнөөдөр хийх аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ