alim.mn | 2025.05.18
30 КИЛОМЕТРИЙН МАРШ ҮЙЛДЭЖ, 4 ЦЭГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Зэвсэгт хүчний 256 дугаар анги сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу 30 километрийн явган маршийг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Маршийн явцад бие бүрэлдэхүүнтэй явуулах хичээлийг 4 цэгээр буюу цөмийн дэлбэрэлтийн гялс хийлтээр ажиллах, тактикийн ажиллагааг гүйцэтгэх, хорлон сүйтгэх бүлэгтэй тэмцэх, хордсон газар районыг туулах замаар үүргээ амжилттай гүйцэтгэсэн юм.
Мөн маршийн үеийн түр амралтаар соёл хүмүүжлийн ажлууд явуулсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй цасны сумо, эрэгтэй цэргийн алба хаагчдын олс таталтын тэмцээнийг явууллаа. Олс таталтын тэргүүн байрт хошууч Д.Давааням ахлагчтай техникийн албаны баг, хоёрдугаар байрт дэд хурандаа А.Олзвой ахлагчтай танкийн батальоны нэгдүгээр баг шалгарсан бол эрэгтэй сумочдын барилдаанд ахмад С.Сэмжаантамжид, эмэгтэй төрөлд Г.Нэмэхтогтох нар тэргүүлж, хамт олноо манлайллаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ