alim.mn | 2025.07.11
Дэлхийн мисс-2021 тэмцээний оролцогчдоос халдвар илэрч, тоглолтыг хойшлуулжээ
"Дэлхийн мисс-2021" тэмцээний финалын тоглолтыг түр хойшлуулсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгджээ. Тэмцээнд эх орноо төлөөлөн мисс А.Бөртэ-Үжин амжилттай оролцож, “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлсэн. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгараад байсан юм.
  "Дэлхийн мисс-2021" тэмцээнийг хянах вирус судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, Пуэрто-Рикогийн эрүүл мэндийн газартай ярилцсаны дараа арга хэмжээг зохион байгуулагчид Пуэрто Рико дахь цэнгэлдэх хүрээлэнд ирэх 90 хоногийн дотор дахин товлох шийдвэр гаргажээ. Энэхүү тэмцээнийг 1951 оноос хойш 70 дахь жилдээ зохион байгуулж буй тэмцээнд дэлхийн 130 гаруй орны миссүүдтэй эх орноо төлөөлөн өрсөлдсөн.
   Өчигдрийн байдлаар тайзан дээр болон хувцас солих өрөөнд цар тахлын халдварын эрсдэл нэмэгдэж, эерэг тохиолдлууд батлагдсан тул тэмцээнд оролцогчид, ажилтнууд, үзэгчдийн аюулгүй байдалд нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Эмнэлгийн мэргэжилтнүүд ийм нөхцөл байдалд нэн даруй хорио цээрийн дэглэм барьж, ажиглалт, шалгалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Тэмцээнд оролцогчид болон ажилтнуудыг эрүүл мэндийн ажилтан, зөвлөхүүд зөвшөөрсний дараа эх орон руу нь буцаана гэдгийг "Miss World" компанийн захирал Жулиа Морли мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ