ОБЕГ: 30 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ НАС БАРЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:20 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:27 цагт очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсыг 15 минут ажиллан унтраажээ. Уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ