alim.mn | 2025.05.19
Монгол Жангүм Цагаан давааны иргэдийг хооллов
"Монгол Жангүм" гэж нэрлэгдсэн Одончимэг Хүний эрхийг өдрийг хамгаалах өдрийг тохиолдуулан буйны үйл хийжээ. "Жангүм" Одноо өнөөдөр Цагаан даваан дахь хогийн нэгдсэн цэгт гэр бүлээрээ очиж тэнд амьдардаг хүмүүсийг хоолложээ. Тэрээр хоёрдогч түүхий эд ангилж хөдөлмөрлөдөг 117 иргэнд хуйхалж чанасан хонины толгой 100 ширхэг,
шар тосонд хайрсан пирошки 100 ширхэг, гал дээр барьсан гарын талх 100 ширхгийг авч очин тараажээ.  Мөн шар тостой зөгийн балтай буцалгасан аарц 50 литрийг хүргэн өгч, дархлааг нь дэмжжээ. Тэрчлэн ГЁТЕ сургуулийн хамт олны зүгээс өгсөн хувцас, хүүхдийн 50 ширхэг гутал хувцас,  хүүхдүүдийнхээ бэлдэж өгсөн маскнуудыг бэлэглэж, тэнд байх бяцхан хүүхдэд 20 ширхэг бэлгийг тарааж өгсөн байна. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ