Японы ЭСЯ-наас зарласан логоны уралдаанд МУГЖ Д.Оюунтүлхүүрийн нөхөр хань Б.Балдоржийн бүтээл түрүүлжээ

Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн логоны уралдаанд МУГЖ Д.Оюунтүлхүүрийн нөхөр Б.Балдоржийн бүтээл түрүүлжээ.
Уг шалгаруулалтад тэргүүлсэн Б.Балдоржийн зохиосон лого тэмдэг нь цагаан дэвсгэр дээр цэнхэр өнгөөр тодотгон бичсэн "50" гэсэн тооны дунд хоёр орны төрийн далбааг "∞ (хязгааргүй)" дүрсээр илэрхийлсэн энэхүү лого тэмдэг нь хоёр орны найрамдалт харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүйд үл тасрах найрамдалт харилцааг бэлгэдэхийн сацуу энэхүү найрамдалт харилцаа нь гэгээн тунгалаг оюун ухаанаар, мөнх хөх тэнгэр мэт өргөжин хөгжих хүслийг шингээсэн байна.
Логоны тэмдгийг "Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн арга хэмжээ" хэмээн хүлээн зөвшөөрсөн арга хэмжээ, хөтөлбөрт ашиглах болжээ.
Мөн лого шалгаруулалтын дэд байранд Канагава мужийн Таширо Аянэ, тусгай байранд Ишикава мужийн Мацүмото Рейна, Мүрозүка Момока нар тус тус шалгарсан байна.
Тус логоны загвар шалгаруулах уралдаанд нийт 143 бүтээл оролцсон бөгөөд бүтээлээ ирүүлсэн бүх зохиогч, уран бүтээлч нарт Япон Улсын Элчин сайдын яамны зүгээс талархал илэрхийлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ