alim.mn | 2025.05.19
840 ЧИНГЭЛЭГ АЧАА БУЮУ 25,253 ТОНН АЧААГ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ АЖИЛД ОРОЛЦЛОО
Зэвсэгт хүчний 336 дугаар анги Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд ЗХЖШ-ын даргын тушаалаар Улаанбаатар төмөр зам, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагчтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Энэ гэрээний дагуу ангийн захирагчийн тушаалаар тус ангийн 200 хүний бүрэлдэхүүн 2 ээлжээр Замын-Үүд боомтод 67 хоногийн хугацаанд ажиллалаа.
Тодруулбал, УБТЗ-ын харьяа Замын-Үүд боомтын 1, 3 дугаар талбайд нийт 840 чингэлэг буюу 25,253 тонн ачааг автомашинаас вагонд шилжүүлэн ачиж, Монгол Улсын зах зээлд үүсээд байсан түүхий эд, бараа материалын хомсдол, үнийн өсөлтийг буруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан юм.
Мөн тус ангийн миномётын батарейг Монгол Улсын баатар Д.Данзанваанчигийн нэрэмжит болгохтой холбогдуулан нэрэмжит буланг шинээр хийх ажлыг ахмад В.Цогбадрах 2 сарын хугацаанд хийж дуусгалаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ