alim.mn | 2025.05.19
Цогтцэцийд 11 жил ашиглаагүй балгасыг 2020 онд 1.2 тэрбумаар цэцэрлэг болгохоор худалдаж авсан ч “Хүүхдийн орчинд тохирохгүй” гээд ашигласангүй

УИХ-аар 2022 оны улсын төсвөө өнгөрсөн сард баталсан. Улсын төсвийн 22 тэрбум төгрөгөөр “Богд Зонхова” цогцолбор барих болсон ч эзэн олдохгүй баларч, шаварт унасан шарын эзэн нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг болж таарав.

Одоо үргэлжүүлээд 21 аймаг, 330 гаруй сумд төсвөө хэлэлцэн баталж байна. Эндээс жишээ болгож Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төсвийг авч үзье. Ердөө 3-хан жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх сум. Тэгээд ч “Таван толгой” ХК, “Энержи ресурс”, “Эрдэнэс таван толгой“ зэрэг уул уурхайн томоохон компаниуд олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг, “томрох нь тодорхой, баяжих нь баараггүй” газар. Харамсалтай нь баяждаггүй, төсвийн хөрөнгөнд үрлэгэн хандсаар.

Өнгөрсөн онд л гэхэд 11 жил ашиглагдаагүй балгас шахуу болсон зочид буудлын зориулалттай байшинг хүүхдийн цэцэрлэг болгохоор 2020 онд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна. Энэ нь стандартын бус байшин, төв зам дагуу аюултай орчин, хашаа дүүрэн хад асгатай тул хүүхэд тоглох боломжгүй гэдгийг хэн ч харсан ойлгоно. Гэвч улсын мөнгө уйлдаггүй болохоор худалдан авч, өгөлцжээ. Үнэндээ шахаж, шахуулсан гэвэл тохирно. Одоо нөгөө тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан байшинг мэргэжлийн байгууллага “хүүхдийн орчинд тохирохгүй” гээд бас хоёр жил ашигласангүй. Хайран 1.2 тэрбум, энэ дундаа цэцэрлэггүй бяцхан хүүхдүүд бүр их хохирч байна. Эрүүл ухаанаа бодоход ийм зүйл байж болох уу.

Мөн Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн ор хөнжлийн даавуу худалдан аваад 10 жил болжээ. Насанд хүрсэн хүн, хүн хүмүүс орж хөлбөрөөд 10 жил болсон хөнжилд унтах уу? Харин учир мэдэхгүй цэцэрлэгийн хүүхдүүд тулдаа унтаж байгаа. Санаа нь завсон Цогтцэций сумын ИТХ-ын АН-ын бүлэг хүүхдүүдийн хөнжил гудсыг солихоор 100 сая төгрөгийн санал оруулсан ч татганаж байж 70 сая төгрөг тавьжээ. Түүгээрээ томчууд нь цэцэрлэгт дрож дэвсгэр, сургалтын тоног төхөөрөмж авах аж. Хүүхдүүдийн хөнжил солих хойшлогдож байгаа бололтой.

Тэгсэн мөртлөө Тамгын газрын албан хаагчдад авто машин авахаар 44 сая төгрөг тусгах гэсэн төсвийг МАН-ын бүлэг тэр дороо суга өсгөж, 140 сая төгрөг болгох санал оруулж байна. Дарга нар туулах чадвар сайтай сайхан машин авч унах ёстой, харин хүүхдүүд нааран дээр унтсан ч хамаагүй бололтой.

Цогтцэций сумын ИТХ 27 төлөөлөгчтэй. Цогтцэций сумын ИТХ-ын хурлаар 2022 онд 500 сая төгрөгийн дараах хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр баталжээ.

1.""Сэтгэлтэй-Сахилгатай-Сайшаалтай төрийн алба" хөтөлбөр-100 сая

  1. "Эрчимжсэн-Эко-Элбэг хангалуун эзэн" хөтөлбөр - 100 сая
  2. "Эрүүл-Эерэг-Энх тунх иргэн" хөтөлбөр- 100 сая
  3. Ээлтэй-Эргэх холбоотой-Энэрэнгүй хөгжил" хөтөлбөр-100 сая

5."Эрдэмтэй-Ирээдүйтэй-Эх оронч боловсрол" хөтөлбөр-100 сая гээд их л “эмо” нэртэй уянгатай төсөв ичихгүй баталж суугаа нь энд Улаанбаатарт хүртэл дуулдаж байна...

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
TpeML
3 жилийн өмнө
94.154.189.67
<a href="https://seroquel4all.top">can i buy seroquel</a>
Төстэй мэдээ