alim.mn | 2025.05.19
Аврагчдад амиа хорлох дуудлагын үед сэтгэл зүйн ярилцлага хийх сургалт болов

Нийслэлийн Онцгой байдлын газраас Аврах анги-105, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдад амиа хорлох аврах ажиллагааны дуудлагын үед эрсдэлийг үнэлэх, таслан зогсоох аргазүйд суралцах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар аврагчид амиа хорлох дуудлагаар үүрэг гүйцэтгэхдээ сэтгэл зүйн ярилцлага зохион байгуулах, шинж тэмдгийг таньж мэдэх, таслан зогсоох арга зүйд суралцлаа.

Ингэснээр сэтгэл зүйн тактикийг ашиглаж амиа хорлолтыг болиулG.ах үе шат, шууд авах арга хэмжээг яаралтай зохион байгуулах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ