alim.mn | 2025.05.19
Иргэд өөрийн хүсэлтээр Кемпенски, Туушин, Новотел, Рамада зэрэг нэмэлт төлбөртэй газар буудаллаж болно
Коронавирусийн "Омикрон" хувилбар бүртгэгдсэн улс орон болон тэдгээр улсаар дамжин эх орондоо ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлахаар болсон.
Кентавр, Наранбулаг, Зүчи, Мөнххустай, Тайж, Амар, БиЖи, Намуун, Монголика, Альфа, Ворд Монголиа, Бага баян зэрэг 17 зочид буудал болон амралтын газарт тусгаарлах бэлтгэлээ хангажээ. Тусгаарлалтын төлбөр:
- 0-3 насны хүүхдүүд төлбөргүй
- 4-16 насныхан 50 хувийн төлбөртэй байх бол
- 17-оос дээш насныхны тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 100,000 төгрөг байна.
Энэхүү зардлыг иргэн өөрөө гаргана. Мөн тухайн иргэд өөрийн хүсэлтээр Кемпенски, Туушин, Новотел, Ибис Стайлс Улаанбаатар, Рамада зэрэг нэмэлт төлбөртэй зочид буудалд тусгаарлагдаж болох гэнэ. Тусгаарлалтын 10 хоногийн хугацаанд иргэдээс хоёр удаа PCR шинжилгээ авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ