alim.mn | 2025.05.19
Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр иргэнээс халдвар илэрчээ

Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан УОК болон ХӨСҮТ мэргэжлийн байгууллагууд нисэх онгоцны буудалд шуурхай ажиллаж байна. Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ЭМ-ийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм.

Тэгвэл өчигдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Халдвартай хоёр иргэн нь гадаадын иргэд аж. Одоогоор уг вирус шинэ төрлийн омикрон болох эсэх нь тодорхойгүй байна. Шинжилгээний хариу эерэг гарсан 2 иргэнийг тусгаарлаж, бусад зорчигчийг гэр гэр лүү явуулсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ