alim.mn | 2025.05.16
"Хар сарнай"-н Амараа Дэлгэрмөрөнгийн охин Зөөлөнсийд орон сууц бэлэглэжээ
Дуучин Т.Дэлгэрмөрөн, түүний охин Д.Зөөлөнсий хоёр 11 дүгээр сарын 17-нд буюу хамтдаа нэг өдөр төрсөн юм. Аав охин хоёр энэ жил төрсөн өдрөө нүсэр тэмдэглэсэн. Төрсөн өдөрт нь "Нью стар" студийн Гантөр, Энхмандах, "Хар сарнай"-н Амараа, экс ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Жавхлан тэргүүтэй олон зочид иржээ. Энэ талаар Т.Дэлгэрмөрөн "Амралтын өдөр \, төрсөн өдрийнхөө цэнгэл жаргалаар дүүрэн байсан сонин хачин гоё дүрс бичлэгээ оруулж байна хүлээн авна уу. Сайхан амьдралаас олж нөхөрлөсөн миний хайртай хүмүүс бүгдээрээ өөр өөрийн онцлогтой.Та нартайгаа хамтдаа өнгөрүүлсэн энэ үдэш хэзээ ч мартагдашгүй. Хүн бүхний надад зориулсан бэлэгнүүд үнэхээр сэтгэл шингэсэн сак бэлэгнүүд байна шүү. Мэдээж "Хар Сарнай" С.С.Амармандах ахын маань Зөөсийд бэлэглэсэн шинэ орон сууц бидний баярыг зүгээр утгаар нь доргиосон доо. Хүндэтгэн хүрэлцэн ирсэн анд найзууд ах эгч дүү , багш нартаа маш их баярлалаа.Бидний үерхэл нөхөрлөл юугаар хэмжээлшгүй үнэ цэнтэй" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ