alim.mn | 2025.06.09
Мутаци олшрох тусам энэ нь эцэстээ алдаатай вирус болж, өөрийгөө хуулбарлах чадваргүй болж байна
Коронавирусийн дельта хувилбар Япон улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 26 мянгад хүрч байсан. Гэтэл сүүлийн долоо хоногт энэ тоо 200 болтлоо буурчээ. Үүнийгээ дагаад нас баралт ч бүртгэгдээгүй байна. Халдвар тархсанаас хойш сүүлийн 15 сарын хугацаанд анх удаа ингэж буурч байгаа аж. Үүний учир шалтгааныг эрдэмтэд олон янзаар тайлбарлаж байна.
Тухайлбал Японы Үндэсний генетикийн хүрээлэнгийн профессор Итуро Иноуэгийн үзэж байгаагаар дельта хувилбар Японы нутаг дэвсгэр дээр хэт олон мутацитай болж, NSJ14 гэмтсэн уураг нь "алдаагаа" засах гэж хичээж байгаад өөрийгөө устах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм. Тэрээр "Мутаци олшрох тусам энэ нь эцэстээ алдаатай вирус болж, өөрийгөө хуулбарлах чадваргүй болсон гэж бид үзэж байна. Тохиолдол нэмэгдэхгүй байгааг харгалзан үзвэл дельта хувилбар байгалийн жамаараа устах тал руугаа чиглэсэн гэж бид бодож байна" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ