alim.mn | 2025.06.09
Бүргэдийн баяр ирэх сарын 4-5-нд болно
Бүргэдийн баяр 12 дугаар сарын 4-5-нд Баян-Өлгий аймагт болно. Дотоодын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг "Бүргэдийн баяр"-ыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэдэг.
Арга хэмжээ нь тэмцээн хэлбэрээр явагдаж оролцох бүргэдчин үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг уламжлалтай. Мөн тэмцээнд оролцогчид казах түмний уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн болон сургаж гаршуулсан байдал зэрэг олон нарийн шалгуураар шалгаж, хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь болон бүргэдийн тоноглолтой гэхчлэн шилдгүүдийг тодруулдаг байна.
Энэ жилийн "Бүргэдийн баяр 2021" Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ