alim.mn | 2025.05.19
Э.Батшугар: АТГ-ын ажилтан гадны тусгай ажилтан хөлслөөд миний компьютерт нэвтэрсэн

УИХ-ын шинэхэн гишүүн Э.Батшугар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр “2013 онд би Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед АТГ-ын ажилтан гадны тусгай үйл ажиллагаа явуулдаг байгууллага хөлслөөд миний компьютерт нэвтэрсэн байдаг. Хакердсан. Энэ мэдээлэл өнгөрсөн жил ил болсон. Одоо Монгол иргэдийн мэдээлэл гадаадын сайтуудад 700 доллараар зарагдаж байна гэх мэдээлэл яваад байна. Үндэсний аюулгүй байдал алдагдаж байна шүү” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ