alim.mn | 2025.05.19
Мөсөн дээгүүр явж байсан автомашин нуур руу цөмөрч оржээ

Бага оврын автомашинтай нууран дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч гарах боломжгүй болсныг онцгой байдлын албан хаагчид татан гаргажээ.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр баг “Тарвагат-Улааны нуур” гэдэг газар тус сумаас Дундговь аймгийн Баянжаргалан сумын чиглэлд “Азийн топ-Ишлэл” ХХК-ын эзэмшлийн “Ниссан Эдван” загварын автомашинтай тус нууран дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин гарах боломжгүй болсон тухай дуудлагыг өчигдөр 22:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 42 км замыг туулан 23:40 цагт очиход иргэн Ю-ийн жолоодож явсан суудлын автомашин тус нуурын усанд цөмрөн орсон байсныг 00:58 цагт татаж гаргажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ