Монгол судлаач Ю.Кручкинийг Нийслэлийн хүндэт тэмдгээр шагналаа

Монгол Улс Оросын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын хамтын ажиллагаанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүмүүсийг Нийслэлийн хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэр бүхий 19 эрхмийг шагнахаар шийдвэрлэжээ.
Шагнал авсан иргэдийн дунд монгол судлалаар 30 гаруй жил ажиллаж байгаа монгол судлаач Юрий Николаевич Кручкин, жил бүр 600 орчим монгол иргэнийг ОХУ-д тэтгэлгээр суралцуулах ажлыг зохион байгуулж буй Борисова Даяна Викторовна болон Монголын сэтгэцийн эрүүл мэндийн салбарт 31 дэх жилдээ ажиллаж буй Казанцева Елена Николаевна нар багтжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ