Манай улсад 300 орчим гадаадын иргэн хүүхэд асрагчаар ажиллаж байна

Энэ оны 10 дугаар сарын байдлаар 93 улсын 5741 иргэн албан ёсоор Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бол 2011 онд хамгийн олон буюу 36,000 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байсан.
Энэ жилийн хувьд ковидын улмаас энэ тоо бага байна. Эдийн засаг сэргэж байгаа учраас ирэх жил энэ тоо нэмэгдэх байх. Манай улсын иргэд хүүхдээ асруулах зорилгоор Филиппинээс хүүхэд асрагч авч ажиллуулдаг. Судалгаагаар 300 орчим гадаадын иргэн хүүхэд асрах ажил хийж байна гэсэн дүн гарсан. Хүүхэд асрагч гэдгээр ажиллах зөвшөөрөл олгодоггүй. Боловсролын байгууллагад ажиллана гэж зөвшөөрөл авдаг. Бас иргэд хороондын гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс бий гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа товч мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ